"Түүхийн сургамж ба ирээдүй", "Монголын их бүтээн байгуулалтын он жилүүд" сэдэвт лекцүүд боллоо.

17 11-р сар 2018
Author :  

 

  Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор ДЭМБЭРЭЛИЙН ӨЛЗИЙБААТАРЫН "Түүхийн сургамж ба ирээдүй", "Монголын их бүтээн байгуулалтын он жилүүд" сэдэвт лекцүүд 2018 оны 11 сарын 6,7-нд тус тус МҮЭСТ Ордонд боллоо. 
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс соёлын үнэт зүйлийг хадгалах, хамгаалах талаар баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хангах хүрээнд монгол хүнд эх орноороо бахархах сэдэл тэмүүллийг төрүүлэх, Монголын түүх, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх, олон нийтэд түгээн таниулах, түүнчлэн монгол үндэстний соёл уусан замхрах, өв уламжлал, ёс заншлаа алдах, оюун санаа ядууран доройтох, зөөлөн хүчний бодлогод автахаас сэрэмжлүүлэх зорилгоор Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос санаачлан "Түүхийн сургамж ба ирээдүй" сэдэвт лекцийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаа "Монголын Их бүтээн байгуулалтын он жилүүд" сэдэвт лекц нэмэгдэж байгаа бөгөөд хоёр өдрийн лекцэд ҮУПК-ийн багш, ажиллагсад, оюутан суралцагчдаас гадна БХЯ-ны харьяа Тэмүүжин өрлөг сургуулийн 100 сонсогч болон бусад зочид, төлөөлөгчид уригдан ирж оролцлоо.
Нийт оролцсон оюутан суралцагсад, багш ажиллагсад, удирдлагууд, зочид төлөөлөгчиддөө баярлалаа.

 

 
259 Views

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree