Мэргэжлийн боловсролын тэнхим

08 6-р сар 2018
Author :  

 

Тэнхимийн зорилго: Дэвшилтэт технологи бүхий агуулгатай сургалтын хөтөлбөрөөр ажил олгогчдын эрэлтэд нийцсэн цогц чадамжтай бие даан ажиллах, хөрвөх чадвартай үйлчилгээний ажилтан бэлтгэхэд оршино.

Зорилт:

  • Сургалтын стандартыг мөрдөж ажиллах
  • Сургалтын дэвшилтэт аргуудыг сургалтад нэвтрүүлэх
  • Сургалтын агуулгыг тасралтгүй шинэчлэх, туршин нэвтрүүлэх
  • Багшлах боловсон хүчний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх
  • Суралцагчдыг мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэх нөхцөлөөр дэмжиж, хангах, урамшуулах, алдаршуулах
  • Мэргэжлийн цогц чадамжтай төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх

Тэнхимийн бүтэц, зохион байгуулалт: Үсчний 3,Гоо заслын 4, Оёдлын мэргэжлийн 7-  нийт 14 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сургалтын орчны стандартад нийцсэн үсчний 3, гоо заслын 3, оёдлын 4 нийт 10  анги танхимтай

Багш нарын боловсролын болон мэргэжлийн зэрэг:

  • Магистр-8, Бакалавр-6
  • Зөвлөх-1, Тэргүүлэх-2, Заах аргач-4

Бэлтгэж буй мэргэжлүүд: Бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс дараах мэргэжлээр элсүүлж 1.5-3 жил суралцуулж, техникийн дунд боловсрол олгодог:

  • Үс заслын технологич
  • Гоо заслын технологич
  • Хувцасны дизайнч

Мэргэжлийн боловсролын сургалтаар 2,5 жил суралцуулж:

  • Үсчин
  • Гоо сайханч
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчны анхан шатны мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгодог.

Мэргэжлийн сургалтаар 1 жил суралцуулж

  • Үсчин
  • Гоо сайхан
  • Оёдол эсгүүрчний мэргэжилтай ажилтан бэлтгэдэг.

Тэнхимийн амжилтаас:  (Сүүлийн 5 жилээр)

Үсчин, гоо сайханчийн мэргэжлээр:

  • 2014-2018 онуудад “Алтан хайч” улсын уралдааны “Шилдэг сургалтын байгууллага”
  • 2014, 2015 оны “Монгол ур чадвар” уралдаанаас Б.Ундармаа, Б.Номингоо нар шалгарч Бразиль улсад болсон “World Skills-2015” уралдаанд Монгол Улсын мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдыг төлөөлөн амжилттай оролцсон.
  • Монголын үсчин, гоо засалчдын Улсын XVII-р уралдаанд “Шилдэг сургалтын байгууллага”

Оёдол, эсгүүрийн мэргэжлээр:

  • “Өвлийн гоёл-2017 “улсын уралдаанд үндэсний хувцасны төрлөөр тэргүүн байр, багш М.Энхтуяа дизайны “Шилдэг багш”

“Хаврын гоёл-2018 “улсын уралдаанд өдөр тутмын хувцасны төрлөөр тэргүүн байр 
тус тус эзэлсэн.

      

 v   

317 Views

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree