Ерөнхий эрдмийн тэнхим

08 6-р сар 2018
Author :  

Тэнхимийн зорилго: Ерөнхий боловсролын сургалтад суурилсан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн ур чадвар, дадал, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тэнхимийн бүтэц, зохион байгуулалт:

  • Байгалийн ухааны секц
  • Хүмүүнлэгийн ухааны секц

Багш нарын боловсролын болон мэргэжлийн зэрэг:

  • Магистр-12
  • Бакалавр -16
  • Тэргүүлэх зэрэгтэй багш-8
  • Заах аргач зэрэгтэй багш-8

Бэлтгэж буй мэргэжлүүд:

Бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс дараах мэргэжлээр элсүүлж 1.5-3 жил суралцуулж, техникийн дунд боловсрол олгодог. Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэл

Суурь боловсрол эзэмшигчдээс 2,5 жил суралцуулж,анхан шатны  мэргэжил ээзмшүүлэхийн  зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгодог дараах мэргэжлүүдээр элсүүлдэг:

  • Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан
  • Тогооч

Анхан шатны  мэргэжлийн ангиудад 1 жил суралцуулж:

  • Санхүү бүртгэл тооцооны ажилтан
  • Тогооч
  • Сургуулийн өмнөх боловсролын туслах ажилтан бэлтгэдэг.

Тус тэнхим нь Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан бэлтгэх, тогоочийн дадлагын 10 өрөө,  онолын ба дадлагын 2 газар, компьютерийн 2 лаборатори, хими, монгол хэл, англи хэл, математик, харилцааны соёлын сургалтын кабинетууд, лекцийн танхим  болон  спорт заалтай.

 Тэнхимийн амжилтаас: \ Сүүлийн 5 жилээр\

 Багш нарын амжилт

  • Химийн багш Да.Солонго МСҮТ, Политехник коллежуудын улсын 2011 оны уралдааны “Шилдэг заах аргач багш” 
  • Математикийн багш Д.Солонго МСҮТ, Политехник коллежуудын математикийн 2017 оны улсын олимпиадад III байр  
  • Англи хэлний багш Б.Бадамханд МСҮТ, Политехник коллежуудын англи хэлний 2013 оны улсын олимпиадад III байр  2014 онд тусгай байр
  • МСҮТ, Политехник коллежуудын Волейболын улсын аварга тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй баг 2015 онд  тэргүүн байр,  2016-2018 онд дэд байр
  • Биеийн тамирын багш Ч.Ариунтуяа МСҮТ, Политехник коллежуудын Волейболын улсын аварга тэмцээнд  2016-2017 онд “Тэгш тоглогч”, 2018 онд “Шилдэг довтлогч”

Суралцагчдын амжилт

  • МСҮТ, Политехник коллежуудын Монгол хэлний олимпиадын  тэргүүн байр:  2012-2015 он
  • МСҮТ, Политехник коллежуудын Нарийн бичгийн дарга мэргэжлийн ур чадварын уралдаанд тэргүүн байр, дэд байр:  2012-2017 он
  • МСҮТ, Политехник коллежуудын Химийн улсын  олимпиадын  III байр:  2015 он, тэргүүн байр:  2016 он
  • МСҮТ, Политехник коллежуудын Математикийн улсын  олимпиадын  II байр:  2016 он, “Уран бодолт”-оор шалгарч,  IQ сэтгэхүйн уралдаанд гутгаар  байр:  2016 он
  • МСҮТ, Политехник коллежуудын Англи хэлний олимпиадын тэргүүн байр:  2012- 2015, 2017 он,  дэд  байр: 2016 он, гутгаар  байр: 2018 он
  • МСҮТ, Политехник коллежуудын Гар бөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнээс эрэгтэй,эмэгтэй баг тэргүүн байр: 2015 он

МСҮТ, Политехник коллежуудын Спортын наадмын Гар бөмбөгийн аварга шалгаруулах  улсын тэмцээнээс эрэгтэй баг  тэргүүн байр: 2013 он

    

    

189 Views

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree