Урлал дизайны тэнхим

07 1-р сар 2016 Author :  

Урлал Дизайны тэнхимийн зорилго:
Орчин үеийн дэвшилтэт технологи арга зүйг уламжлалт урлах арга барилтай хослуулан сургаж, зах зээл хөдөлмөрийн талбарт хөрвөх чадвартай, ажил олгогчдын эрэлт шаардлагад нийцсэн, авьяас билгээ нээн хөгжүүлсэн өөртөө итгэлтэй бие даан ажиллах, уран бүтээл туурвих чадвартай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх.

Зорилт:
1. Мэргэжлийн сургалтын чанар, үр дүнг тооцох сайжруулах зорилгоор багш эцэг эх, сурагч нарын хамтарсан гэрээг хийх
2. Багшлах боловсон хүчний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх
3. Суралцах орчин нөхцөлийг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тохижуулж сургалтын багаж хэрэгслээр хангах
4. Сургалтын агуулга эзэмшилт, түүнд хэрэглэгдэх ном сурах бичгээр хангаж, мэдээлэл технологиос хоцрогдолгүй хичээллэх боломжийг бүрдүүлэх
5. Сургалтын агуулга стандартын биелэлтийг чанд баримтлах
6. Багш суралцагчдыг мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэх нөхцөлөөр дэмжих, хангах, урамшуулах, алдаршуулах

Тус тэнхим нь дүрслэх урлагийн чиглэлээр: Арьсан урлал, бэлэг дурсгал, хүүхэлдэй урлал, уран дархан, уран сийлбэр, үнэт эдлэлийн дархан, чимэглэх уран зураг, хэвлэлийн график дизайн, үйлдвэрлэлийн график дизайн зэрэг мэргэжлээр анхан, дунд шатны түвшний мэргэжилтнийг бэлтгэдэг.
Үсчин гоо заслын чиглэлээр: Үсчин, гоо Засалч /мэргэжлийн анхан шат/, үсчин, гоо заслын мастер технологич/мэргэжлийн дунд/, өндөр зэрэглэлийн үсчин/мэргэжлийн дунд/, өндөр зэрэглэлийн гоо засалч /мэргэжлийн дунд/ гэсэн шатлалаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь нийт 20 багштай. Багш нар маань мэргэжлийн болоод боловсролын өндөр зэрэгтэй. Урлагийн секцийн хувьд жил бүр тогтмол “Алхам”хамтарсан үзэсгэлэн, хувийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж,урчуудын эвлэлийн хороо бусад улсын чанартай “Алтан бийр”,  Эмэгтэй уран бүтээлчдын үзэсгэлэн, Олон улсын угсаатны зүйн үзэсгэлэнд оролцож олон бүтээлүүд нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг авч байна. Харин үсчин гоо сайхны секцийн хамт олны хувьд сургалтын агуулгаа байнга баяжуулж программыг сүүлийн үеийн /ази европ/техник технологийн дэвшилтэй хослуулан сургалтаа чанартай явуулахын зэрэгцээ, улс хот дүүргийн тэмцээнд шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж сүүлийн 5 жил тэргүүн байруудыг эзэлж багш, сургуулиа баярлуулж байна.

Урлал дизайны тэнхимийн 2014-2015 оны хичээлийн жилийн амжилтаас дурьдвал:
1. Д элхийн ур чадварын уралдаанд ҮМТ 2а Ундармаа, ГМТ 2а Номингоо
2. Алтан хайч улсын XIII уралдаанд Гранпри
3. Алтан хулгана график дизайны уралдаанд Амарсанаа багштай анги комик зургийн төрлөөр Алтан медаль
4. “Миний бүтээл”–д Т.Өлзийсайхан багштай АУ 2а анги Сургалтын стандартыг амжилттай хэрэгжүүлсэн ангиар
5. “Миний бүтээл” оюутны бүтээлийн уралдаанд ҮЭД 1а,  УЗ 2а,  ҮМТ2а ангиуд шилдэг бүтээлээр
6. Багш Д.Ариунболд, Т.Отгонбаатар” Халуун тамга”үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод
7. Багш Л.Амарсанаа 2015 оны 4 сард  АНУ-д  өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ тус тус гаргасан.

Багш нарын товч мэдээлэл

Овог Нэр Албан тушаал Мэргэжил Боловсролын зэрэг Мэргэшлийн зэрэг
Лхагва
Дондов
Цэвэлсүрэн
Ганбаатар
Болд
Тогтохсүрэн
Төмөрбаатар
Намсрай
Батсүх
Доржготов
Баярдэлгэр
Жамбалжав
Энхтайван
Сэржбаатар
Ганболд
Буянтөр
Баасанжав
Мягмар
Пунцаг
Ёндон
Амарсанаа
Ариунболд
Болор
Бямбацэрэн
Жамаа
Отгонбаатар
Өлзийсайхан
Саруул
Цогжавхлан
Туул
Хулан
Эрдэнэ-Эх
Булгантуул
Энхчимэг
Мартбаясгалан
Чулуун-Эрдэнэ
Бүрэнсайхан
Нэргүй
Мөнхжаргал
Алтанцэцэг
График дизайны багш
График дизайны багш
Уран зургийн багш
Бэлэг дурсгалын урлагийн багш
Үнэт эдлэлийн дарханы багш
Монгол дарханы багш
Арьсан урлалын дархан
Чимэглэх уран зургийн багш
График дизайны багш
Орчны дизайны багш
Уран зургийн багш
Уран сийлбэрийн багш
Үс заслын багш
Гоо заслын багш
Үс заслын багш
Үс заслын багш
Гоо заслын багш
Гоо заслын багш
Гоо заслын багш
Гоо заслын багш
Зураач
Зураач
Чимэглэх зураач
Чимэглэх зураач
Уран дархан
Уран дархан
Чимэглэх зураач
Чимэглэх зураач
График дизайнер
Уран барималч
Чимэглэх зураач
Уран сийлбэрч
Үсчин гоо заслын технологич
Гоо заслын технологич
Үсчин гоо заслын технологич
Үсчин гоо заслын технологич
Гоо заслын технологич
Гоо заслын технологич
Үсчин, Гоо заслын технологич
Гоо заслын технологич
Магистр
Бакалавр
Бакалавр
Бакалавр
Магистр
Бакалавр
Бакалавр
Бакалавр
Магистр
Бакалавр
Магистр
Бакалавр
Магистр
Бакалавр
Бакалавр
Магистр
Бакалавр
Магистр
Магистр
Бакалавр
 Заах Аргач
Заах Аргач
Заах Аргач
---
Заах Аргач
Заах Аргач
Заах Аргач
Заах Аргач
---
Заах Аргач
---
---
Тэргүүлэх
---
---
Заах Аргач
---
Тэргүүлэх
Заах Аргач
---

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree