Дотуур байрны танилцуулга

05 6-р сар 2018 Author :  

Манай дотуур байр нь хотын төвд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба 1987 онд 300 оюутны хүчин чадалтайгаар байгуулагдсан. 2015-2016 оны хичээлийн жилд 300 оюутан сурагч, 2 байрны багш, гурван үйлчлэгч, Илд бамбай ХХК-ийн гурван харуулын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дотуур байр нь сургуультайгаа залгаа байрладаг ба цахилгааны болон цэвэр бохир усны төвлөрсөн системд холбогдсон гэрэлтүүлэг, чийглэг, нэг хүнд оногдох талбайн хувьд дотуур байрны үйлчилгээний MNS 5569:2008 стандартад дөхөж очсон давуу талтай.

Сургуулийн захиргаанаас оюутан сурагчдын тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байнга анхаарч оюутнуудын хоолоо хийх гал тогооны тусдаа өрөө, халуун ус, Мобикомын 24 цагийн өндөр хурдны интернэт, уншлагын танхим, номын сан, биеийн тамирын заал, сургуулийн эмч, хоолны газраар үйлчлүүлэх бүрэн боломжтой.
Байрны оюутны зөвлөлтэй хамтран соёл хүмүүжлийн ажлыг сургалтын алба, нийгмийн ажилтны баталсан төлөвлөгөөний дагуу явуулж байна.

 

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree