Номын сангийн танилцуулга

05 6-р сар 2018 Author :  

ЭРХЭМ ЗОРИЛГО нь  бүх төрлийн мэдээллийн эх үүсвэрийг ашиглан багш, суралцагчдын өөрийгөө хөгжүүлэхэд шаардагдах хэвлэл мэдээлэл үйлчилгээний нэн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
Номын сан нь сургалтын бодлого, зохицуулалтын албанд харьяалагдаж, хичээлийн байранд 81,8 м.кв талбай бүхий 90 суудалтай, 2 номын санчтайгаар батлагдсан цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сан нь үндсэн чиг үүргийн хүрээнд багш, ажилтан, суралцагчдын мэдээллийн хэрэгцээг хангах, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ хянаж тайлагнан  үйл ажиллагаагаа явуулж байна. Тус номын сан нь 19896  номын фондтой.

Номын сангийн фонд /шинжлэх ухааны ангилалаар/
- Эдийн засгийн шинжлэх ухаан- 439 ширхэг
- Байгалийн шинжлэх ухаан- 1304 ширхэг
- Техник технологийн шинжлэх ухаан-5136 ширхэг
- Хэл шинжлэл шинжлэх ухаан- 2028 ширхэг
-Түүх газар зүй шинжлэх ухаан- 566 ширхэг
-Хууль эрх зүй шинжлэх ухаан- 197 ширхэг
-Бусад – 10226 ширхэг ном сурах бичигтэй.

Номын фонд /хэлний байдлаар/
Монгол хэл -15026
Орос хэл – 1381
Англи хэл – 2190
Бусад хэл - 1299
Үйлчилгээний танхим  нь электрон каталогийн хайлтын компьютертой бөгөөд багш, ажилтан, суралцагчид электрон болон цаасан хэлбэрээр хайлтыг хийдэг ба  номын сангийн  Lib4U   программыг ашиглаж байна.

Үйлчилгээний төрөл:
1.    Уншлагын танхим
2.    Гэрээр ном олгох үйлчилгээ
3.    Тогтмол хэвлэлийн үйлчилгээ
4.    Цахим номын сангийн үйлчилгээ

Номын сангийн мэдээллийн ажил:
1.    Шинэ номын мэдээлэл
2.    Шинэ номын vзэсгэлэн
3.    Лавлагаа мэдээллийн vйлчилгээ

Номын сангийн каталог :
- Цаасан каталог : төрөл анги, үсэг дарааллын каталог
- Электрон каталог - Номын сангийн Lib4 U  PC Version программыг ашигладаг.

 

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree