Мэргэжлийн боловсрол олгох мэргэжлүүд

05 6-р сар 2018 Author :  

Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Европ болон үндэсний хувцасыг эсгэж оёж сурах
ОҮ-ийн тоног төхөөрөмж багж хэрэгслийн бүтэц ажиллах зарчмыг мэдэж засвар үйлчилгээ тохиргоо хийж сурах
ОҮТехнологит хэрэглэдэг материалын шинж чанар бүтэц нэр төрөл зориулалтыг таниж мэддэг болох
Хөнгөн хувцас болох юбка өмд цамц жакет пальто хүүхдийн дээл зэргийг оёж сурах
Оёдолчин-эсгүүрчин,
Захиалгат хувцасны оёдолчин
Үндэсний хувцасны оёдолчин

 


 Зочид буудал, жуулчны  баазын  үйлчилгээний ажилтан
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Гадаадын  зочдыг  угтах, хүлээн авах
Зочид буудлын өрөөний    үйлчилгээ үзүүлэх зочдын өрөөг бэлтгэх
Хүлээн  авалт, тусгай үйлчилгээний ширээ засалтыг бэлтгэх
Жуулчдад зориулан арга хэмжээ зохион байгуулах
Үйлчлүүлэгчдийн дунд биеэ зөв авч явах эелдэг харьцах
Аяллын хөтөлбөр зохиож үйлчлэх
Аяллын хөтөлбөрийн дагуу хөтөчлөх
Жуулчдын соёлыг ойлгон тохируулан үйлчлэх
Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх
Зочид хүлээн авагч,  өрөөний үйлчлэгч
Зоогийн газарт зөөгч, зохион байгуулагч

 


 Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Баримт бичгийн эх зохиох
Баримт бичгийг зохиох журмын дагуу хүлээн авах, баримт бичгийн бүртгэл хөтлөх
Баримт бичгийг ангилан цэгцэлж хэрэг бүрдүүлэх
Баримт бичгийг зохих журмын дагуу архивт шилжүүлэх ажлыг гүйцэтгэх
Байгууллагын хэмжээнд үүсч хөтлөгдсөн баримт бичгийн зохион байгуулалтыг хангах
Компьютерт мэдээллийг арван хуруугаар түргэн шуурхай бичиж оруулах
Хурал зөвөлгөөний үйл явцыг зохицуулах, тэмдэглэл хөтлөх, хяналт тавих, дүгнэх
Даргын уулзалт зохион байгуулах,албан томилолт бэлтгэх
Зочид төлөөлөгч хүлээн авах,үйлчлэх
Компютер хэрэглээний программуудыг ашиглан мэдээлэл боловсруулах, шинээр программ суулгах,шаардлагатай тохиолдолд устгах  гадаад төхөөрөмжүүдийг таниулах вирус илрүүлж арилгах  хамгаалах мэдээллийг хадгалах архивлах
Нарийн бичгийн дарга
Архивын ажилтан
Даргын туслах
Бичиг хэргийн ажилтан бичээч

 


 Оператор (өгөгдлийн сангийн)
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Өгөгдлийн сан удирдан зохион байгуулах чадвартай (Oracle, Microsoft SQL )
SQL хэлний сайн мэдлэгтэй
Microsoft болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах дунд шатны  (Microsoft, Linux болон CISCO )
Програмчлалын хэлний зохих мэдлэг  урчадвар
Компьютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн
Бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх,
Эх бэлтгэх зохих мэдлэг ур чадвартай, дижитал зураг засварлах
Өгөгдлийн сангийн операторч
Оффисын газар бичиг баримт мэдээлэл боловсруулах
Эх бэлтгэгчийн туслах ажилтан
Мэдээлэл технологийн чиглэлийн аль ч мэргэжлийн туслах ажилтны үүрэг гүйцэтгэх боломжтой

 


 Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Компьютер, түүний техник хэрэгслийн  засвар хийх
Мэргэжлийн програм дээр ажиллах, тохиргоо хийх
Электрон тоног төхөөрөмжийн гэмтлийг оношилж, засах
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж
Компьютер засвар үйлчилгээний байгууллага
Электрон техникийн бүх төрлийн засварын үйлчилгээ
Компьютерийн операторч
Компьютертой харьцаж ажиллах бүх салбарт

 


 Цахим  хэрэгслийн засварчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Гэр ахуйн ухаалаг электроникийн тоног төхөөрөмжийг засварлаж чадна.
Үүнд :
Гар утас
Телевизор
DVD, CD уншигч
Хөгжим, радио
Угаалгын машин
Тоос сорогч
Плитка
Будаа агшаагч гм
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж
Цахим тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний байгууллага
Электрон техникийн бүх төрлийн засварын үйлчилгээ. Үүнд:
Телевизор, угаалгын машин, хөргөгч, хөлдөөгч, гар утас засварын газар
Электрон барааны дэлгүүрүүдэд худалдагч, засварчин

 


 Авто машины засварчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Автомашины техникийн үйлчилгээ
Автомашины хөдөлгүүр
Автомашины хүч дамжуулах анги
Автомашины тулгуур эд анги
Автомашин засварын газрууд
Автомашины сэлбэгийн худалдаа
Өөртөө ажлын байр бий болгох
Аж ахуйн нэгжүүдийн баазын автозасвар
Хүнд даацын  автомашин засвар

 


 Гагнуурчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Цахилгаан нумаар зүсэх арга, техник
“Агаар-нуман” зүсэлтийн арга, техник
Цахилгаан нумаар гагнуур хийх арга, техник
Инертийн хийн орчинд хайлдаггүй электродоор ширээх арга, техник
Автомат, хагас автоматаар ширээх арга, техник
Уул уурхай, барилга
Автомашин засварын газрууд
Өөртөө ажлын байр бий болгох
Аж ахуйн нэгжүүдэд гагнуурчин

 


 Цахилгаанчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Дамжуулагч утас сонгох тооцоо
Дотор ба гадна цахилгаан утасны угсралт
Холбох хайрцагтай унтраалганы холболт
2 даралттай унтраалганы холболт
2 цэгээс удирдах унтраалганы холболтын ажил
Розеткатай 2 чиглэлд сэлгэн залгах унтраалга
1 фазын механик болон электрон тоолуур холбох
3 фазын механик ба электрон тоолуурын холболт /г.тр-ртай/
Хэмжүүрийн багажууд/Мультметр, А-метр, В-метр/
Люминесцент чийдэнгийн бүтэц, ажиллах зарчим
Люминесцент чийдэнг сүлжээнд холбох
4 чиглэлтэй дундын унтраалганы схем унших
4 чиглэлтэй дундын унтраалганы холболт хийх
Релений удирдлагатай гэрэлтүүлгийн холболт
Нам хүчдлийн хамгаалалтууд
Нэг фазын асинхрон хөдөлгүүр(хөдөлгүүр удирдлагын тэмд)
Цахилгаан хөдөлгүүрий хүчний болон удирдлагын хэлхээний тэмдэглэгээнүүд
Нэг талын эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийн хүчний болон удирдлагын хэлхээ
Хоёр талын эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийн хүчний болон удирдлагын хамгаалах реле бүй реверсийн хэлхээ
Хязгаарлах таслуур бүхий реверсийн хэлхээ
Өнгөлөгч суурь машиныг хамгаалах реверсийн хэлхээ
Хашааны хаалганы удирдлагын хэлхээ
Гурван фазын хоёр цахилгаан хөдөлгүүрийг дараалан залгах хэлхээ
Гурван фазын хоёр цахилгаан хөдөлгүүрийг хоёрдогч хөдөлгүүр эхлэн ажиллах хэлхээ
Автомат од-гурвалжин хэлхээний схем
“Цахилгаан дулааны төв станц ХХК”
“Цахилгаан дамжуулах, түгээх үндэсний сүлжээ ХХК”
“Эрчим хүчний барилга угсралтын трест”
MCS интернейшнл компани
“Мон маг” ХХК
“Интер-Энерго” ХХК
“DUBB “ ХХК
Энергострой ХХК
Барилгын компаниуд ..
“Диспетчерийн үндэсний төв” ХХК
“Алтай трест” ХХК
“Илч хангай” ХХК
“Говь” ХХК

 


 Үсчин
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Үсчний газрын зохион байгуулалт
Тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, хэрэглэгдэх арга ажиллагаа
Харилцааны соёлтой болох
Үс засах, тайрах, будах
Үсэнд хими хийх
Анхан шатны ангиллаар суралцагсад нь  үсчин  гоо заслын цэг, салбар, салонд эрэгтэй үсчин
Хос үсчин
Хувиараа ажлын байр бий болгон ажиллах

 


 Гоо  засалч
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Гоо заслын  газрын зохион байгуулалт
Тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, хэрэглэгдэх арга ажиллагаа
Харилцааны соёлтой болох
Нүүрний арьс тодорхойлох, арчлах
Эрүүл ахуйн иллэг заслыг хийх
Нүүрэнд будалт хийх
Хумс засах
Анхан шатны ангилалаар суралцагсад нь үсчин гоо заслын цэг, салбар, салонд
Хувиараа ажлын байр бий болгон ажиллах
Гоо сайханч
Маникур, педикур
Нүүр будагч

 


 Зураач чимэглэгч
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Уран зургийн бүх төрлийн материалуудыг хэрэглэж сурна.
Зураг зурах арга ажиллагаануудыг эзэмшинэ.
Аливаа амьтай болон амьгүй биетийн хэлбэр, онцлог, гэрэл сүүдрийг дүрслэн илэрхийлж чаддаг болно.
Өөрийн чөлөөт дүрслэл болон өгөдсөн сэдвийг зохиомжлон дүрслэн харуулж чаддаг болно.
Байгалийн юмсийг дүрслэдэг  болно.
Сонгодог зургийн онцлогийг судлан суралцаж арга ажиллагаагаар нь зурдаг болно.
Гэрээт байгууллагуудад гүйцэтгэх түвшиний зураач
Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг компаниуд
Хувиараа ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах
Интерьер дизайны компаниуд

 


 Монгол дархан
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Уламжлалт Монгол дархны  арга ажиллагааг эзэмшинэ.
Уран дарханы багажаа хийж сурна.
Бүх төрлийн металлаар хэрэглээний бүтээгдэхүүн хийж сурна.
Алт мөнгөн эдлэл
(Аяга, бүс, ээмэг, хүзүүний зүүлт, шашны эд зүйлс)
Төмөр эдлэл
(Галын хэрэгсэл, тулга,  ширээ сандал, хашаа  хайс, лааны суурь)
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах

 


 Орчны дизайнч
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Гадна талбайн баримал
Дотоод талбайн  жижиг баримал
Усан оргилуурын баримал
Бэлэг дурсгалын бүтээгдэхүүний эх загвар
Сонгодог хэв цутгуур
Үйлдвэрлэлийн керамик хэв цутгуур
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах
Интерьер дизайны компани

 


 Уран сийлбэр
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Уран сийлбэрийн арга ажиллагааг эзэмшиинэ. Үүнд:
Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, түүний эх загвар
Гэрийн модон сийлбэр
Чулуун сийлбэр
Ясан сийлбэр
Морин хуур
Модон баримал
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах

 


 Арьсан урлал
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Арьсан урлалын арга техникүүдийг эзэмших
Арьсаар бэлэг дурсгал  хийх
Хэрэглээний зүйлс (цүнх,бүс, түрүүвч,түлхүүрийн оосор гм) хийх
Арьсан ханын чимэглэл хийх
Арьсан урлалын бүтээл хийх
Арьсан уламжлалт арга ажиллагаатай бүтээл хийх
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах

 


 Хүүхэлдэй бэлэг дурсгалын урлаг
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Модон хүүхэлдэй хийх
Модон тоглоом хийх
Цамын маск хийх
Шуумал хүүхэлдэй хийх
Сийлбэр, уран дархан хослосон хүүхэлдэй хийх
Шахмал материал аишглан төрөл бүрийн бэлэг дурсгал хийх
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах

 


 Дизайнч (хэвлэлийн)
Суралцах хугацаа: 2,5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Суурь боловсрол

Суралцах хугацаанд  эзэмших ур чадвар Төгсөөд хийх боломжтой ажлын байр
Номын зураг гаргах
Эх бэлтгэх
Комик зургийн ном хийх
Компьютерийн программууд дээр номын зураг гаргах
Хэвлэлийн эх бэлтгэх
Гэрээт байгууллагуудад
Тогтмол үйл ажиллагаа явуулж буй  компаниуд
Хувиараа жижиг цех, урлан байгуулж ажиллах
Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах
Хаяг рекламын студид ажиллах

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree