Түр сургалт

05 6-р сар 2018 Author :  

 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж нь ХХҮЕГ, ХНХЯ, МБСҮТ-с олгодог мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагын гэрчилгээнд заасан 14 мэргэжлийн дагуу түр сургалтыг зохион байгуулж байна.

Түр сургалтын мэргэжлийн чиглэлүүд:

  1. Үнэт эдлэлийн дархан
  2. Монгол дархан
  3. Сийлбэрчин
  4. Бэлэг дурсгалын зүйл урлаач
  5. Загвар зохион бүтээгч
  6. Нягтлан бодох бүртгэл
  7. Нярав
  8. Авто машины засварчин
  9. Гагнуурчин Батболд
  10. Цахилгаанчин Мөнхсайхан
  11. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  12. Хэвлэх үйлдвэрийн хэвлэгч
  13. Үсчин
  14. Гоо засалч

Түр сургалтын давуу тал

  • Богино хугацаанд мэргэжлийн чадамж эзэмшинэ
  • Чадамжид суурилсан чанартай хөтөлбөрөөр хичээл заана
  • Тав тухтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий дадлагын анги кабинет
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжлээрээ Энэтхэг, Хятад, Орос зэрэг олон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг багш нар хичээл заана
  • Төгсөгчдийг ажил олгогчтой холбох ажлыг зохион байгуулдаг зэрэг олон давуу талтай.
  1. ЭРХИЙН БИЧГИЙН СУРГАЛТ

Эрхийн бичгийн сургалт” гэж иргэнд өөрийн хүссэн сургалтын байгууллагад тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадамж бүхий нэгж ажилбарыг эзэмшүүлэхийг хэлнэ.

 

Сургалтыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-үүд ПК-ууд болон Нийслэлийн хөдөлмөрийн газраас зарласан сонгон шалгаруулалтанд тэнцсэн Мэргэжлийн Болосролын Сургалтын Байгууллагууд НХГ-тай гэрээ байгуулан Хөдөлмөрийн сайдын баталсан мэргэжлийн чиглэлийн дагуу зохион байгуулна. Сургалтад хамрагдахыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн НХГ-аас сургалтын эрхийн бичгийг өөрийн биеэр очиж авна. Үүнд:

      • Сургалтанд хамрагдахыг хүссэн хүсэлт буюу өргөдөл;
      • Цахим үнэмлэхийн хуулбар;
      • Ажилгүй иргэн мөн болохыг нотлох харъяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн тодорхойлолт.

 Эрхийн бичиг нь сургалтын 4 чадамж бүрд тэмдэглэгээ хийхээр томъёологдсон, НХГ-ын тамга, тэмдгээр баталгаажсан байна. Сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийг олгох үндсэн бичиг баримт нь сургалтын эрхийн бичиг юм. НХГ сургалтын эрхийн бичгийг иргэдэд олгохдоо жилийн эхний 6 сард нийт эрхийн бичгийн 50 хүртэл хувийг түгээнэ.

Сургалтын эрхийн бичгийн нэг бүрийн үнэлгээ нь Хөдөлмөрийн сайдын баталсан нэг суралцагчид ноогдох зардлын дээд хэмжээг / хөдөлмөрийн сайдын 2015 оны 36 дугаар сарын 10-ны өдрийн  А/26 дугаар тушаалын хоёр дугаар хавсралт / мэргэжлийн ялгавартай тогтоосон хэмжээгээр тооцогдоно. Сургалтыг 7-45 хоногт багтаан олгох бөгөөд 4 модуль /чадамж/ бүхий сургалтын хөтөлбөрт суурилсан байна.

Та манай сургуулийг сонгосон тохиолдолд эрхийн бичгээ Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Нийгмийн түншлэлийн түр сургалт хариуцсан ажилтанд өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ. Анги дүүргэлт бүрдэж, хичээл заах багш болон хичээлийн хуваарь батлагдсанаар  сургалт албан ёсоор эхлэх болно. Манай сургалтыг мэргэжлийн өндөр мэдлэг,  ур чадвартай багш нар удирдан, орчин үеийн  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон онол дадлагын кабинетэд хичээл зааж, суралцагчдад мэргэжлийн 4 чадамжийг эзэмшүүлж ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ олгодог.

  1. ИРГЭД ӨӨРИЙН ХҮСЭЛТИЙН ДАГУУ СУРАЛЦАХ СУРГАЛТ

Мэргэжлийн анхан шатны чадамжуудыг эзэмшүүлэх энэ сургалт нь суралцахыг хүссэн хүн бүрт нээлттэй.

  1. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ АЛБАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖИЙН ЗАХИАЛГАТ СУРГАЛТ

 Ажлын байран дээрх чадамжийн сургалт бөгөөд байгууллага нь ажилчдаа чадавхижуулж, хөгжүүлэх зорилготой сургалт юм.

 2017-2018 оны байдлаар

  1. “Хилийн цэргийн 0288 ТӨААТҮГ”-н оёдлын үйлдвэрийн ажилчдад
  2. Нийслэлийн төр захиргааны авто баазын ажилчдад
  3. Швейцарын хөгжлийн агентлагийн Бичил уурхайчид төслийн зорилтот бүлгийн 25 иргэдэд
  4. Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн зорилтот бүлгийн иргэдэд
  5. Бөртэ ТӨҮУГ оёдолчдод
  6. Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101-р ангийн
  7. БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн ахлагч нарт

нийт 167 ажилчин албан хаагчдад  захиалгат түр сургалт зохион байгуулж чадамжийн гэрчилгээ гардуулсан байна. Чадамжийн гэрчилгээ нь ХНХЯ, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвөөс олгодог албан ёсны гэрчилгээ юм.

 

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree