Бахархан дууриах төгсөгчид

12 1-р сар 2016 Author :  

 

Б.Наранхүү нь 2004-2005 онд Үсчний мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа Сургуулийн аварга шалгаруулах уралдаанд оролцож, Эрэгтэй сонгомол хатаалтын төрлөөр II байр, “Алтан хайч-2005” улсын уралдаанд тусгай байрын шагнал хүртэж байсан.

ҮУПК-ийг төгсөөд 2016 он хүртэл “VIDAL”, 2016 оноос одоог хүртэл  “Мерак”   салонд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэл, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож иржээ. Тухайлбал: 

  • 2006 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй үсний төрөлд Мөнгөн медаль
  • 2007 онд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй үс засалтын төрөлд Хүрэл медаль
  • 2008 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй үс засалтын 2 ажилбартай техникийн төрөлд Мөнгө, Хүрэл медаль
  • 2008 онд “Нийслэлийн тэргүүний залуу” Алтан медаль
  • 2009 онд Улсын аваргын Мөнгөн медаль
  • 2013 онд “Нийслэлийн шилдэг залуу” Алтан медаль
  • 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 10-р байр
  • 2016 онд багаараа Дэлхийн аваргын Хүрэл медаль
  • 2016 онд Улаанбаатар хотын “Жуух бичиг”
  • 2016 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Яамны “Жуух бичиг”
  • 2016 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн Яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2016 онд “Монгол Улсын мастер үсчин” цолыг тус тус хүртсэн.

Б.Наранхүү нь манай сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан шилдэг мэргэжилтэн юм.

Б.Бум-Эрдэнэ нь 2011 онд ҮУПК-г Уул уурхайн электрон тоног төхөөрөмжийн техникч мэргэжлээр суралцсан манай тэргүүний сурлага хүмүүжил, хандлага төлөвшил сайтай төгсөгч юм.

2013 онд “Мон-Энзим” эмийн үйлдвэрт Үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн өмнөх дадлагаа хийж, төгсөлтийн баярын үйл ажиллагаан дээр “Мон-Энзим” эмийн үйлдвэрт Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникчээр ажиллах урилга авч ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна.

Ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилтуудаас:

  • “Оны шилдэг ажилтан” 2014 он
  • Хан-Уул дүүргийн “Засаг даргын нэрэмжит шагнал” 2015 он
  • МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль” 2016 онуудад тус тус шагнагдсан байна.

М.Отгонбилэг нь 2014 онд тус коллежийн Мехатроникч мэргэжлээр элсэн орж анги хамт олноо манлайлан суралцаж төгссөн.

Үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн өмнөх дадлагаа “Эрхэт-Ундарга” ХХК-д 2016 онд хийж, төгсөөд ажиллах урилга авч “Эрхэт-Ундарга” ХХК –д ажилд ороод 2017 оны 08 дугаар сараас “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч компани “JIT” ХХК-д мехатроникчоор ажиллаж  байна.

Суралцаж, ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилтуудаас:

  • Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд багаараа 2-р байр 2015 он
  • Шугам зургийн бүтээлийн үзэсгэлэнг ангиараа амжилттай гаргасан. 2016 он
  • Сургуулийн намрын спартакиадад “Шатар”-ын төрөлд тэргүүн байрт орсон. 2015 он
  • Сургуулийн намрын спартакиадад “Шатар”-ын төрөлд тэргүүн байрт орсон. 2016 он
  • Автомат робот тэмцээнд М.Отгонбилэгийн Line баг “Шулуун замын төрөл”-д III-р байр
  • Оны шилдэг оюутан 2016 он
  • Сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль 2016 он
  • Хөл бөмбөгийн тэмцээнд тусгай байр 2016 он

Д.Дэлгэрчулуун нь 2013 онд ҮУПК-г Уул уурхайн электрон тоног төхөөрөмжийн техникч мэргэжлээр төгссөн.

2013 онд төгсөөд “Шангрилла сентрал таур”-д цахилгаанчнаар, “Premium Concrete LLC” –д Тоног төхөөрөмжийн механикчаар 2017 оноос механик инженерээр “Оюу толгой”-н гүний уурхайн төсөлд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2017 онд “Оны шилдэг ажилтан” болсон.

 

 

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree