Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

06 6-р сар 2018 Author :  

2012 он –“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр” 

2013 он - “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”

2014 он - “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр”

2015 он – “Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд оюутнуудыг цагийн ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэн дадлагажуулах, төгсөөд ажлын байраа олоход зарцуулах хугацааг багасгах, ажлын түүх болж, орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн.

Манай Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд оюутан та хандсанаар хичээлийн бус цагаар ажил хийж, орлоготой болох, өөрт тохирсон ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулаад найдвартай сэтгэл хангалуун ажиллах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох гэсэн давуу талуудтай.

Оюутан та манай төвд бүртгүүлснээр:

  • Хичээлийн бус чөлөөт цагаар ажил хийж орлоготой болно.
  • Ажил олгогчид Таны мэдээлэл түргэн шуурхай хүрнэ.
  • Ажил олгогч Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг авна
  • Өөрт тохирох ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулна
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтад хамрагдана
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree