Нээлттэй хичээлийн уралдаан зохион байгуулагдлаа

19 12-р сар 2018
Author :  

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн багш нарын Нээлттэй хичээлийн уралдаан 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 10-нд 3 үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш нарын харилцан туршлага солилцох боломжийг өргөтгөх, суралцагч нэг бүрийг хөгжүүлэхэд сургалтын дэвшилтэт ба шинэлэг арга технологи хэрэглэх, хичээлийн бэлтгэлдээ бүтээлчээр хандах, багш нарын заах арга, ур чадварыг харуулах зорилготой уг уралдаанд нийт 73 багшийн 85 цагийн хичээлийг үнэлж дүгнэв. 
Багш нар электрон хичээл бэлддэг, суралцагчдыг сэдэлжүүлэх, хэл яриаг хөгжүүлэх арга тогтмол хэрэглэдэг, интеграцчлах зорилт тавьдаг нь энэ оны нээлттэй хичээлүүдийн онцлог байсан.
Нээлттэй хичээлийн III шатны уралдаанд Ерөнхий эрдмийн тэнхимээс багш Да.Солонго, Мэргэжлийн боловсролын тэнхимээс багш С.Энхчимэг, Техник технологийн тэнхимээс багш Н.Уранчимэг, Урлал дизайны тэнхимээс багш Э.Түвшин нар оролцож Химийн багш Да.Солонго “Алкан” сэдвээр Гоо заслын 1 а ангид хичээл зааж түрүүллээ.

85 Views
Ninjbadgar

Email Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree