Мэдээ мэдээлэл

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн ахмад багш Г.Сампилноров Боловсролын салбарт 36 жил үр бүтээлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, 2019 оны босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнууллаа. 
Г.Сампилноров багш нь шинэ залуу багш нарт үлгэр дуурайлал бүхий арвин туршлагатай, МБС-н салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэг олгох ХАБАЭ-н сурах бичгийг боловсруулж, сургалтанд нэвтрүүлсэн, суралцагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, зөв хэвшил дадал төлөвшүүлэхэд өөрийн олон жилийн хөдөлмөрөө зориулсан манай хамт олны тэргүүний багш нарын нэг юм.

БНСУ-н Кён Ин-ы эмэгтэйчүүдийн их сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 6 сарын хугацаанд 100 хувийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрт 2019 оны 3 дугаар сард Техникийн боловсролын мэргэжлийн ангийн 3 суралцагчийг хамруулах тул Солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй суралцагчид Сургалтын албанд 2019 оны 01 сарын 11 өдрийг хүртэл бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн суралцагчдаас Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авна. Бүртгүүлэхдээ: 1. Тэтгэлэгт хамрагдах өргөдөл / АУБ, тэнхимээр тодорхойлолт хийлгэх/ 2. Сурлагын дэвтрийн хуулбар

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн их сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
ҮУПК-ийн захирал Б.Даваажав, БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургууль захирал Рюү Хуа Сон, Гадаад харилцааны албаны захирал Ким Ми Риан, Олон улсын худалдаа бизнес тэнхмийн эрхлэгч Ким Кюунам нар оролцов.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ҮУПК-оос БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуульд багш болон оюутан суралцагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын форум, семинар зэрэгт оролцох, оюутан суралцагчдад мэргэжлийн хос дипломтой 1+1 хөтөлбөрт суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.
ҮУПК-ийн хэрэгжүүлж байгаа Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх тусгай захиалгат 1+1 сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн боловсролын салбартаа анхдагч бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд тус мэргэжлийн оюутнууд БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуульд суралцана. 
Оюутан солилцооны хөтөлбөрт БНСУ-д 2017-2018 оны хичээлийн жилд 2 оюутан, 2018-2019 оны хичээлийн жилд 3 оюутан 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулж байна.

“Робот машин” уралдаан зохион байгуулагдлаа

Оюутан суралцагчдын зохион бүтээх техник сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах, өөрсдийн суралцаж буй мэргэжлийг бусдад таниулан сурталчлах, бусадтай туршлага солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн техникийн болон мэргэжлийн боловсролын ангиудын дунд “Робот машин” уралдааныг зохион байгуулж явуулав.

Уралдаан “Шулуун зам”-ын төрлөөр явагдсан бөгөөд 7 багийн 35 суралцагч оролцлоо. Тэргүүн байрыг Мехатроникийн 2а ангийн “Альфа” баг, дэд байрыг Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан 2а ангийн “Мега” баг, гутгаар байрыг Цахим хэрэгслийн засварчин 1а ангийн “Робо” баг тус тус эзэллээ.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе.

Хуудас 30 -с 1

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree