Бидний бахархал

05 6-р сар 2018 Author :  

Д. ДАМДИМАА
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, УРАН БАРИМАЛЧ

Үйлдвэр хоршооллын сургуульд 1969-1971 онд ажиллаж байсан. Уран баримлын ангийг анх байгуулсан ахмад багш нарын нэг. 1969 онд Уран баримлын ангийг нээж, хөдөө хотоос 20-оод залуучуудыг 2 жил суралцуулан 1971 онд амжилттай төгсгөж, төгсөгчдийнхөө хамт Шаазан ваарын үйлдвэрт зохион бүтээгчээр 5 жил ажилласан. 2006 онд  тус сургуулийн керамик баримлын урланг Д.Дамдиймаа багшийн  нэрэмжит болгосон бөгөөд энэ урланд ирээдүйн барималч сурагчид хичээллэж байна.

 

Л. ЧУВААМЭД
АРДЫН ЗУРААЧ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, УРАН СИЙЛБЭРЧ

Үйлдвэр хоршооллын  сургуульд 1966-1974 онд ажиллаж байсан. Ардын урлагийн ангийг анх байгуулсан ахмад багш нарын нэг байсан. Сийлбэрийн анхны анги нь 28 сурагчтай байсны 16 нь сийлбэрийн, 12 нь дархны мэргэжлээр суралцаж амжилттай төгссөн билээ. Тэдэнд ардын гайхамшигт өв уламжлалыг зааж сургасан бөгөөд Цогбаяр, Бямбадорж, Лхагвасүрэн, Нямбаатар, Сангидорж нарын сурагчид нь амжилттай суралцаж, хожим авьяаслаг уран бүтээлчид болсон юм. Дараа нь сийлбэрийн ангийг бие даан авч төгсгөсөн бөгөөд тэдний  дотроос Ц.Ойдов, Б.Оншир, Б.Тогоосүрэн зэрэг сайн шавь нар төрөн гарсан. Амьдралынхаа ихэнх он жилүүдийг ардын урлагийг хөгжүүлэхэд зориулсан бөгөөд 40 гаруй жилд 600 шахам сийлбэрийн болон чимэглэх бүтээл урласан юм. Түүний уран бүтээлийг нам засгаас үнэлж 1981 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2005 онд Монгол улсын ардын  зураач цолоор шагнасан юм. 2005 онд тус сургуулийн сийлбэрийн урланг Л.Чуваамид багшийн нэрэмжит болгосон юм.

Т. ДУНЖАА
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ

Тус сургуульд 1987-1990 онд захирлаар ажиллаж байсан. 1990-ээд онд салбарын ажилчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уялдуулж хос мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг болсны дотор захиалга хувцасны оёдолчин-эсгүүрчин, захиалга гуталчин-гутал засварчин, үсчин-гоо засалч, гэрэл зурагчин- лаборант, монгол- буриад гуталчин зэрэг мэргэжлээр 1,5-2 жилийн хугацаагаар сургаж байсан явдал зах зээлд хөрвөх чадвартай ажилчин бэлтгэж эхэлсэн. Тэр үед сургууль маань жил тутамд 10-аад мэргэжлээр 350-400  сурагч элсүүлж, багш, мастер 50, ажилчин 30 ажиллаж, нийт 800-аад сурагчтай, 2 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 3 сая төгрөгийн төсөвтэй, 600 мянган төгрөгийн сургалтын машин төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглогдсон 12 кабинет, 6 мастерын газар, гэрэл зургийн лаборатори, 40 суудалтай уншлагын танхим бүхий 80 мянган номтой номын сан зэрэг материаллаг баазтай байсан. 1988 оны социалист уралдаанд улсад тэргүүн байр эзэлж Төв 4 байгууллагын шилжин явах туг, диплом мөнгөн шагналаар шагнагдаж байжээ.

Ж.ЮРА
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ
                                                             
Тус сургуульд 1994-2013 онд захирлаар ажилласан. Сургууль маань өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд Юра захирлын гавьяа их байсан. 1996 оноос дүрслэх урлагийн дунд мэргэжлийг сургуульдаа нэгтгэж,  дунд, дээд боловсрол олгох шаталсан сургалтын хэд хэдэн хөтөлбөрүүдийг зарлаж сургалтуудаа амжилттай явуулж ирсэн. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй гэж тооцогдсон арав гаруй мэргэжлээр мэргэжлийн ахлах сургуулийн ангиудыг нээсэн нь манай сургуулийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон. Гадаад орны техникийн туслалцааг анхлан авсан хийгээд гадаадын хамгийн олон мэргэжилтэн, зөвлөх багш ажилладаг нь манай сургуулийн давуу тал байсан. Мэргэжлийн боловсролын  байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг хангаж  2005 , 2011 онд  “Магадлан итгэмжлэгдсэн сургууль” болсон. 2012 онд  үсчин, гоо заслын мэргэжлээр” Хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн сургууль” болсон.

Л.СЭРЧМАА
АХМАД БАГШ

1997 оны 9-р сарын 1-ний өдөр НААҮ-ний ТМС-д багшаар томилогдон 2002 он хүртэл ажиллсан. "Ардын боловсролын тэргүүний ажилтан", "Биеийн тамирын тэргүүний ажилтан" цол тэмдэг, “Ахлах багш” болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Мэргэжлийн  боловсролын
байгууллагат 25 жил  ажиллаж байхдаа оюутан сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсонд сургаж хүмүүжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрөө чиглүүлэн ажилласан.1976-2002 онд тус сургуулиас олимп, тив дэлхийн спартакиад, улсын аварга олноор төрсний заримаасдурьдахад: 1983 оны төгсөгч Барселоны XXV олимпийн боксын хүрэл медальт ОУХМастер Азийн хошой аварга  Н.Баярсайхан, 1973 оны төгсөгч хөнгөн атлетикийн 400 м, 800м-н гүйгч Монгол Улсын спортын мастер Н.Ганзориг, 1996 оны Самбо бөхийн дэлхийн аварга Эрдэнэбилэг, улс, хот, спартакиадын аварга Б.Отгончимэг, Б.Дулмаа, П.Шүрэнцэцэг, Н.Ганболд, У.Ариунцэнгэл, П.Отгонханд, Д.Хүүхэнбаатар, Б.Цэндхорол, Д.Ичинноров 1987 оны Сансрын нисгэгчдийн нэрэмжит кроссын хүрэл медальт Дуламханд ... Цанын дугуйлангийн сурагчдаас: Улсын аварга, ТМС-иудын спартакиадын аварга С.Оюунбилэг, 3-р спартакиадын хүрэл медальт Т.Бөөрөнхий, Алтангэрэл, Н.Туяа, Давааням, 1998 оны оюутны кроссын аварга Б.Амарбямба, Универсиад-2001, 2002 оны оюутны кроссын “алт", "хүрэл” медальт оюутан Д.Байгальмаа нарын тамирчин сурагчид төрөн гарсан байдаг нь багш Л.Сэрчмаагийн нөр их хөдөлмөрийн үр дүн байсан.

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree