Сургалтын алба

07 1-р сар 2016 Author :  

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Сургалтын албанд сургалтын   аргазүйчид, Сургалтын албаны ажилтан, тэнхимийн  аргазүйчид, дотуур байрны багш нар, ХАБЭА хариуцсан ажилтан, нийгмийн ажилтнууд, нийгмийн түншлэлийн ажилтнууд харьяалагддаг.

Сургалтын алба нь Улаанбаатар хотын Бүсийн арга зүйн төвтэй хамтран сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахаас гадна сургууль дээрээ дараах үйл ажиллагааг ханган ажилладаг:

  • Холбогдох дүрэм, журам, тушаал заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө боловсруулах, багш нарыг мэдээлэл, удирдамжаар тогтмол хангах
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон шинэчлэх талаар зохион байгуулалттай  арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Тухайн хичээлийн жилд элсүүлэх мэргэжлийн чиглэл, оюутны тоо, шалгалт авах арга хэлбэр, санал боловсруулан шийдвэрлүүлэх
  • Тухайн улиралд судлах хичээлүүдийг үндэслэн ангиудын хичээл, секц, дугуйлан, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих
  • Цагийн фонд зохиох, багш нарын цагийн ачааллыг жигд тусгах
  • Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалтын технологийг сайжруулах сургалт явуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих
  • Бүх мэргэжлийн хөтөлбөрийн төлөвлөгөө, сургалтын явц, судалсан хичээл, дүн зэрэг мэдээллийг нэгтгэж, Тэнхимийн аргазүйч, багш  нарыг нэгдсэн мэдээллээр хангах.
  • Сургалттай холбоотой мэдээллээр багш, оюутанд үйлчлэх
  • Сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих
  • Оюутан, суралцагчдын мэргэжил эзэмших үйл явц, сургалтын үйл ажиллагаанд оролцох ирцэд хяналт тавих, хандлага, төлөвшилд эергээр нөлөөлөх

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан. 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж


Утас: 

Сургалтын алба +(976) 8311-0201

Нийгмийн түншлэл +(976) 8311-0203

Нийгмийн ажилтан +(976) 8311-0211

FAX: 11350209

Имэйл: info@pas.mn

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree